ЭМЯ болон ХӨСҮТ-өөс ээлжит мэдээллээ танилцууллаа. Энэ үеэр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Иргэд вакцин хийлгэхдээ “PCR” шинжилгээ хийлгэх шаардлагагүй” талаар хэллээ.
Тэрбээр “Иргэдийн зүгээс PCR шинжилгээний цаг дууссан байна. Дараалал их байна гэх гомдлууд ирсэн байна. Вакцинжуулалтын ажил эрчимжиж, дархлаажуулалтын цэгүүдийг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор шинжилгээ авах цэгүүдийн тоо цөөрсөн байгаа.
Үүнээс гадна ААН, албан байгууллага болон эмнэлгүүд шинжилгээ шаарддаг байдлаа зогсоох шаардлагатай. Ялангуяа ААН-үүд ажилчдаа заавал шинжилгээ өгөхийг шаардаж байгаа нь ачааллыг нэмэгдүүлж байна. Тиймээс байгууллагууд заавал PCR шинжилгээ шаарддаг гажуудлаа зогсоох арга хэмжээ авах ёстой. Зөвхөн зайлшгүй тохиолдолд хөдөө орон нутагт зорчих иргэд уг шинжилгээг өгөх зохицуулалттай байгаа” гэлээ.
Л.Баяр