Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лаборатори болон бусад лабораторид 17044 хүнд шинжилгээ хийсэн байна.
Ингээд 158 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 149 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Мөн коронавирусийн халдвартай, эмчлүүлж байсан 89 настай хүн нас барлаа. Тэрбээр архаг хууч, хавсарсан эмгэгтэй байсан аж.
Л.Баяр