Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Азийн хөгжлийн банкны “МОН 901” төслийн багтай хамтран ЭМДҮЗ-ийн 03 дугаар тогтоолоор баталсан “Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам батлах тухай” тогтоолын хэрэгжилтийг хангаж хамтран ажиллах чиглэлээр томоохон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудтай зөвшилцөх уулзалтуудыг хийж байна.
Уулзалтанд ЭМДЕГ-ийн дарга Л.Бямбасүрэн, Дэд дарга Г.Гийхнаран, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Батчимэг, Азийн хөгжлийн банкны “МОН 9701” төслийн зөвлөх багийнхан оролцож томоохон хувийн эмнэлгүүдийн удирдлагын багтай хамтран шинэчилсэн журмыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг ярилцаж, цаашид хэрхэн асуудлыг хамтарч шийдвэрлэх асуудлаар ярилцаж, санал солилцож хамтарсан шийдэлд хүрч ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар Сонгдо, Интермед, Грандмед, Гурван гал, Мөнгөнгүүр, ЭМЖЖ зэрэг эмнэлгүүдийн удирдлагын багийг урьж ирүүлэн зөвшилцөх уулзалт хийгээд байгаа бөгөөд цаашид хувийн хэвшлийн бусад эмнэлгүүдтэй энэхүү уулзалтыг үргэлжлүүлэн зохион байгуулна гэж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.