Хөвсгөл аймгийн лабораторид хийсэн PCR шинжилгээгээр зургаан хүнээс коронавируст халдвар илэрсэн юм. Хариуг баталгаажуулахаар Орхон аймаг дахь Бүсийн оношилгооны төвд илгээсэн билээ. Эцсийн хариу өнөөдөртөө гарна.
Дээрх асуудалтай холбогдуулан Хөвсгөл аймгийн Онцгой комисс хуралдлаа.
Хуралдаанаар:
- Аймгийн хэмжээнд сум хоорондын зорчих хөдөлгөөнийг өнөөдрөөс 2021 оны гуравдугаар сарын 20-ны өдөр хүртэл хязгаарлах
- Энэ долоо хоногийг дуустал аймгийн хэмжээнд цэцэрлэг, ЕБС-ийн үйл ажиллагааг түр зогсоохоор шийдвэрлэсэн талаар Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээлэв.
Л.Баяр