Халдварын нөхцөл байдал сайжрахгүй байгаатай холбогдуулан эмнэлгийн орны нөөц болон нэмэлт төлөвлөлт хийсэн бөгөөд энэ хүрээнд хөнгөн балархай хэлбэрээр өвчилсөн хүмүүсийг гэрээр эмчлэх төлөвлөгөөг баталсан байна. Хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүмүүсийг эмчлэх төлөвлөгөө өнөөдрөөс эхлэн хэрэгжиж эхэлж байна.
Нийт тохиолдлын 80-90 хувь хөнгөн хэлбэртэй байна.
Гэрээр эмчлэхэд гурван шалгуур үзүүлэлт гаргасан байна.
Үүнд: Өвчтөний гэр ахуйн орчин нөхцөлийг үнэлэх үнэлгээний хуудас, өвчтөний өөрийгөө хянах хуудас, эмчлэх хянах зөвшөөрлийг хуудас зэрэг.
Хөнгөн хэлбэрийн бүх хүмүүс гэрээр эмчлүүлнэ гэж ойлгож болохгүй. Гэртээ олуулаа байдаг, настай хүмүүстэй хамт амьдардаг хүн гэрээр эмчлүүлэх боломжгүй гэж Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлого хэрэгжилтийн газрын дарга Б.Буянтогтох мэдээллээ.
Л.Баяр