Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн танилцууллаа.
Гуравдугаар сарын 14-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лаборатори болон бусад лабораторид 16800 хүнд шинжилгээ хийсэн байна.
Ингээд 130 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 129 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Сүүлийн 24 цагт зөөвөрлөгдсөн нэг тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тухайн иргэн Перт-Улаанбаатарын нислэгээр ирсэн. Дотоодын халдварын 129 тохиолдол бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн.
Шинээр батлагдсан 129 тохиолдлын 120 нь халдвартай хүмүүсийн ойрын хавьтлууд бол 9 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Халдварын эх уурхайг нь тогтоож байгаа хүмүүсийн байршил:
- БЗД-ийн 4, 5 дугаар хороо,
- БГД-ийн 7 дугаар хороо,
- СБД-ийн 1 дүгээр хороо,
- СХД-ийн 12 дугаар хороо,
- ХУД-ийн 5, 9, 21 дүгээр хороонд байна.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 4340 болсноос дотоодын халдварын тоо 3678 боллоо. Нийтдээ 1133 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 3
- Хүнд 8
- Хүндэвтэр 92
- Хөнгөн 1030 хүн байна.
Сүүлийн 24 цагийн дотор 48 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт батлагдсан тохиолдол 4340 үүнээс эдгэрсэн 3,131 буюу 72 хувь байна.
Дотоодын халдварыг танилцуулбал:
–Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын тоо нийт 3458 байна.
- Завхан-6 /Шилүүстэй суманд 2 тохиолдол нэмэгдэв/
- Архангай-3
- Орхон-25
- Төв аймаг-16 /Зуунмод суманд 1 тохиолдол нэмэгдэв/
- Сэлэнгэ аймаг-217
- Дархан-Уул-45
- Говьсүмбэр-4
- Дорноговь аймаг-32 байна.
Л.Баяр