2021-03-17 09:301min00

Энэ сарын 30-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд “Корэйн Эйр” компани нэмэлт нислэг үйлдэнэ

2ad7c5c50a83b67821b4881679764a2f_x3

БНСУ-аас нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоог харгалзан 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Сөүл-УБ чиглэлд “Корэйн Эйр” компаниар нэмэлт нислэг үйлдүүлэхээр шийдвэрлэлээ.

Уг нислэгээр 150 орчим монгол иргэнийг тээвэрлэх боломжтой бөгөөд уг нислэгээр ирэх иргэдийн бүртгэлийг Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ, УОК-ын Шуурхай штаб болон ГХЯ хийхгүй.

Иймд дээрх нислэгт хамрагдах хүсэлтэй иргэд 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн Улаанбаатар дахь “Корэйн Эйр” компанийн төлөөлөгчийн газрын 317100 утсаар эсвэл Солонгос дахь 02-2188-4677 дугаарын утас болон email: imy@verygoodtour.com цахим шуудангаар шууд хандан мэдээлэл авах, тийзээ захиалах боломжтой.

Гадаад харилцааны яам

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй