Японы шар айрагны Asahi Breweries компани шар айрагны иддэг аяга гаргажээ.
Mog Cup нэртэй энэ аягыг Marushige Confectionery хэмээх иддэг материалаар мэргэшсэн компанитай хамтран бүтээж байна.
Аягыг төмсний цардуулаар өндөр температур, даралтаар бүтээдэг байна. Энэ аяга шингэнийг тасалгааны температурт нэг цагийн турш барих чадвартай.
S,М, L гэсэн гурван хэмжээтэйгээс гадна хэд хэдэн амттай. “Шоколадны амттай, эсвэл хавчтай будааны жигнэмгийн амттайг сонгож болно” гэжээ.
Аягыг интернэт дэлгүүрт 10 ширхэгтэйгээр зарж байна. Mog Cup хамгийн жижиг хэмжээтэй нь 1150 иен ($10,60)-ий үнэтэй.
Эх сурвалж: korrespondent.net
Орчуулсан: Э.Март