АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден сэтгэцийн эрүүл мэнд нь зүгээргүй гэсэн шинж тэмдэг илүү их үзүүлэх болжээ. Өдгөө америкчуудын 50 гаруй хувь нь түүнийг ажлаа явуулж чадах эсэхэд эргэлзэх болоод байна.
Rasussen Report байгууллагаас АНУ-ын хүн амын дунд томоохон судалгаа явуулж, америкчуудын хэр олон хувь нь Ерөнхийлөгчдөө итгэдгийг тогтоохыг оролджээ. Гэтэл АНУ-ын хүн амын талаас илүү хувь нь үндэсний удирдагчийнхаа сэтгэцийн эрүүл мэндэд санаа зовнисон бол 52% нь Байден одоо болтол сэтгүүлчдийн асуултад “амьдаараа” хариулж өгөөгүй гэжээ.
Rasmussen Report-ын судлаачдын тогтоосноор Байден хэвлэлийн хурал хийхэд бэлэн бус байгаа нь америкчуудыг юунаас ч илүү түгшээж, Ерөнхийлөгчийнхөө эрүүл мэндтэй холбоотой шинэ асуултуудыг тавьж эхэлсэн байна. Олонх нь Байденыг хэвлэлийн өмнө гарч ирэхээс айн зугтдаг гэжээ.
АНУ-ын Ерөнхийлөгчийн оюуны болон сэтгэцийн эрүүл мэндийн асуудал сөрөг хүчний Бүгд найрамдах намын зүгээс сонгуулийн кампанит ажлын үеэр гаргах гол шүүмжлэлүүдийн нэг байсан юм. Байден хүний нэрийг байнга мартаж, удаан хугацаанд дуугүй байж, хэл яриа нь ээдэрдэг байна. Нэг удаа тэрбээр дэд ерөнхийлөгч Камала Харрисаа “АНУ-ын хуулиар сонгогдсон Ерөнхийлөгч” хэмээн дуудаж, олныг гайхширалд оруулж байсан билээ. Бас нэг удаа охин, зээгийнхээ нэрийг андуурсан түүхтэй.
Цагаан ордны тэргүүний суудлаа аваад сар хагас болсон хэдий ч тэрбээр олны өмнө цаасгүй, бэлдсэн материалгүйгээр гарч ирж байгаагүйг хүмүүс онцолжээ.
Эх сурвалж: riafan.ru
Орчуулсан: Э.Март