Цар тахлын дэгдэлт их байгаа Улаанбаатар хотод 23:00- 06.00 цаг хүртэл нийслэлийн хэмжээнд 0 зогсолт хийх болсон. Үүнтэй уялдуулаад 17:00 цагаас хойш Улаанбаатар хотын чиглэлд Орхон аймгаас автомашины хөдөлгөөнийг нэвтрүүлэхгүй, хязгаарлах болсныг албан ёсоор мэдэгдлээ.
17:00 цагаас хойш Эрдэнэтээс гарсан машин 23:00 цагт эхлэх 0 зогсолтоос өмнө Улаанбаатарт нэвтрэх боломжгүй, очиж амжихгүй тохиолдолд гадаа хонох эрсдэлтэй тул Орхон аймгийн Цагдаагийн газраас дээрх зохицуулалтыг хийжээ.
Орхон аймгийн Цагдаагийн газар