2021-03-16 14:511min00

Путины зарлигаар Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагналаа

chat

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний зарлигаар сансрын нисгэгч Ж.Гүррагчааг төрийн дээд одонгоор шагнажээ.

Тус зарлигт “ОХУ болон Монгол Улсын хоорондын иж бүрэн түншлэлийг хөгжүүлэхэд гавьяа байгуулсных нь төлөө Монгол Улсын иргэн, “Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Жүгдэрдэмидийн Гүррагчааг Александр Невскийн одонгоор шагнасугай” гэсэн байна.

Гэгээн Александр Невскийн одонг анх 1725 онд I Екатерина Хатан хаан зарлигаар гаргаж цэргийн албан хаагчид болон энгийн иргэдийг шагнадаг байсан.

Сансарт ниссэн Ази тивийн 2 дахь, дэлхийн 101 дэх хүн болсон сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа нь ОХУ-ын төрийн дээд шагнал Александр Невскийн одонгоор шагнагдсан анхны монгол иргэн болжээ.

 

Эх сурвалж: Россотрудничество агентлагийн Монгол улс дахь төлөөлөгчийн газар