Монголын Үндэсний Бөхийн Холбооны Тэргүүний үүрэг гүйцэтгэгч Ц.Магалжав 2021 оны гуравдугаар сарын 14-ний өдөр Аваргуудын зөвлөл болох аваргуудтай уулзлаа.

Уулзалтад Улсын аварга О.Балжинням, С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба, Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, аймгийн арслан Р.Дамдин, аймгийн заан Р.Сэддорж нар оролцож Монгол Үндэсний өв соёл болох үндэсний бөхийнхөө талаар санал солилцсон юм.

МҮБХ хорио цээрийн дэглэмийн үед заасан шаардлагыг хангаж 2021 оны гуравдугаар сарын 20-ны бямба гаригт Монгол бөхийн өргөөнд 12:00 цагт Аваргуудын зөвлөл болон Монгол Улсын аварга цолтой бөхчүүдтэйгээ хийх уулзалтыг мөн товлолоо.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн