2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Жансен (Johnson & Johnson) компанийн гаргасан COVID-19 vaccine Ad26.COV2.S вакциныг яаралтай горимд хэрэглэхийг зөвшөөрсөн жагсаалтад бүртгэлээ. Тус вакциныг хэрэглэх зөвшөөрлийг Европын эмийн агентлагаас (European Medicines Agency EMA) 3 сарын 11-нд олгосон юм.
Жансены вакцин нь ДЭМБ-д бүртгэгдсэн анхны нэг тунгийн горимтой хэрэглэх вакцин юм. Жансен компанийн зүгээс өргөн хүрээнд явуулсан туршилт судалгаа уг вакцин нь настангуудад хийхэд үр дүнтэй болохыг харуулжээ.
Вакциныг -20 хэмд хадгалах ёстой боловч 2-8 хэмд 3 сарын хугацаанд хадгалж болох юм байна. Харин ёс журмынх нь дагуу хадгалвал хоёр жилийн хугацаанд хадгалах нь ээ.
КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 500 сая хүн тун вакциныг захиалсан.
Эх сурвалж: www.who.int