Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуультай холбогдуулан иргэдээс нас барсан хүний нэр дээр сонгогчийн үнэмлэх ирсэн гэх гомдол ирүүлжээ. Мөн айлын хаяг дээр үл таних сонгогчийн нэрс ирсэн байна.
Сонгуулийн бүртгэлийн ажлын хүрээнд сонгогчийн үнэмлэх тараахаас өмнө саналаа өгөх иргэдийн нэрсийн жагсаалтыг нягтлан шалгаж, давхардал зөрчлийг арилгасан байх учиртай юм. Энэ асуудлаар өнөөдөр (2017.06.23) Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар хэвлэлийн бага хурал хийх юм байна.