Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2021 оны хоёрдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 2.6 хувиар өсжээ. Түүнчлэн өмнөх оны эцсээс 2.4 хувь, өмнөх сараас 1.4 хувиар өссөн байна.
Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний индекс
2018 оны хоёрдугаар сард 6.9 хувь,
2019 оны хоёрдугаар сард 6.9 хувь,
2020 оны хоёрдугаар сард 6.4 хувь гарч байсан бол 2021 оны 2 дугаар сард 2.6 хувь болж, өмнөх оны мөн үеэс 3.8 пунктээр буурсан байна.
Улаанбаатар хот:
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Улаанбаатар хотод 2021 оны хоёрдугаар сард өмнөх сараас 2.0 хувь, өмнөх оны эцсээс 2.7 хувь, өмнөх оны мөн үеэс 2.0 хувиар өслөө.
Аймаг:
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2021 оны хоёрдугаар сард өмнөх оны мөн үеэс бүх аймагт 1.3-6.6 хувиар өссөн байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2021 оны хоёрдугаар сард Архангай аймагт 1.3 хувиар өссөн нь хамгийн бага, Баянхонгор аймагт 6.6 хувиар өссөн нь хамгийн их байна.
Эх сурвалж: ҮСХ