Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2021 оны 2 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 2.6 хувь, өмнөх оны эцсээс 2.4 хувь, өмнөх сараас 1.4 хувиар өссөн байна.
Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний индекс 2018 оны 2 дугаар сард 6.9 хувь, 2019 оны 2 дугаар сард 6.9 хувь, 2020 оны 2 дугаар сард 6.4 хувь гарч байсан бол 2021 оны 2 дугаар сард 2.6 хувь болж, өмнөх оны мөн үеэс 3.8 пунктээр буурсан байна.
Улаанбаатар хот: Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Улаанбаатар хотод 2021 оны 2 дугаар сард өмнөх сараас 2.0 хувь, өмнөх оны эцсээс 2.7 хувь, өмнөх оны мөн үеэс 2.0 хувиар өслөө.
Аймаг: Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2021 оны 2 дугаар сард өмнөх оны мөн үеэс бүх аймагт 1.3-6.6 хувиар өссөн байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2021 оны 2 дугаар сард Архангай аймагт 1.3 хувиар өссөн нь хамгийн бага, Баянхонгор аймагт 6.6 хувиар өссөн нь хамгийн их байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Үндэсний статистикийн хороо