Мэргэжлийн байгууллагаас гаргасан судалгаагаар нийслэлийн хэмжээнд үерийн гамшгийн аюулд өртөх магадлалтай 200.0 мянган хүн, 43.5 мянган обьект, барилга байгууламж үүнээс газрын ангиллаар авч үзвэл усан сангийн 89 хувь, хот суурингийн газрын 33 хувь, дэд бүтэц бүхий газрын 21 хувь нь үерийн эрсдэлтэй газар байгааг тогтоосон.
Иймд хаврын дулааралтын үед өндөр уулс болон гуу, жалга, суваг, шуудуу, гол мөрний цас хайлах, гэр хорооллын зарим хороодын нутаг дэвсгэрт хөрсний ус булаг гарч, халиа дошин үүсэх, айл өрх, гудамж талбай усанд автах, гол усны ойр суурьшиж байгаа айл өрхүүд, аж ахуйн нэгж, байгууллагууд ойр орчмын цасаа зайлуулах, үерийн далан, борооны ус зайлуулах суваг, шуудууг цэвэрлэн сэргээж шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС