ЭМЯ болон ХӨСҮТ-ээс Монгол Улс дахь коронавирусийн нөхцөл байдлын мэдээллийн үеэр ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан дараах асуултад хариуллаа.
-Вакцины эхний тунгаа хийлгэсэн хүмүүс түүнийгээ батлах бичиг баримтаа үзүүлээд орон нутаг руу зорчиж болох уу?
-Вакцины эхний тунг хийлгэлээ гээд шууд халдвараас хамгаалагдахгүй. Дархлаа тогтоход тодорхой хэмжээний цаг хугацаа шаардагддаг. Жишээ нь АстраЗенека вакцины эхний тунг тариулаад хоёр сарын дараа хоёр дахь тунг тариулснаас хойш тодорхой хугацаа өнгөрч байж тархлаа тогтох учир халдвар хамгааллын дэглэмийг сайн сахих ёстой. Вакцины эхний тунг хийлгэсэн хүн орон нутаг руу шууд зорчих асуудлаар журамд өөрчлөлт ороогүй байна. Журамд өөрчлөлт орвол мэдээлэх болно.
-Вакцин хийлгээгүй хүмүүсийн эрх хязгаарлагдах уу?
-Вакцин хийлгээгүй хүмүүсийг ялгаварлан гадуурхах асуудал үүсэхгүй. Вакциныг хувь хүн өөрийн сайн дурын үндсэн дээр хийлгэх учраас вакцин хийлгэсэн, хийлгээгүй гэсэн ялгаварлан гадуурхах асуудал огт гарахгүй.
Л.Баяр