Над дээр нэг залуухан эмэгтэй сэтгэл зүйн зөвлөгөө авхаар ирээд бүтэн цаг хамт ажилладаг эмэгтэйгээ:
…ёстой аймаар, бусдаас гаж, баахан шивээстэй, персинг, дредтэй, ойлгомжгүй хөгжим сонсдог, ямар ч ойлгомжгүй хувцасладаг, ойлгомжгүй кинонуудын тухай ярьдаг…гэх мэтээр дургүйцэн муулж өнгөрөөв.
Би түүнээс гэнэт:
– Тэр эмэгтэй таныг хүчээр өөр шигээ байлгах гэдэг үү? гэж асуухад өнөөх эмэгтэй сандарч мэгдэн:
– Үгүй ээ… гэв.
– Тэр таныг шивээс хийлгэх , дред хийлгэж үсээ сүлжүүлэх, чихээ олон цоолхыг ятгадаг уу? гэж би тайвнаар үргэлжлүүлэн асуув.
– Үгүй …
– Тэр таныг өөрийнхөө очдог цугларалтанд цуг очихоор урьж,өөрийнхөө нийлдэг хүмүүстэй танилцуулж,урилгагүйгээр танай гэрээр ирдэг үү? гэж үргэлжлүүлэн асуухад тэрээр:
– Үгүй ээ…гэлээ.
– Тэгвэл тэр танаар өөрийнхөө ажлыг хийлгэх гэдэг юм уу? Эсвэл танаас байнга тусламж гуйдаг юм уу? гэсэн асуултанд
– Үгүй ээ… гэв.
– Тэр таны тухай хов жив ярьж, тарааж, таны хувцаслалт, биеэ авч яваа стилийг чинь шүүмжилж араар чинь муу ярьж явдаг юм уу? гэхэд
– Үгүй ээ…
– Тэр таны албан тушаалд очих гэж хор хутган тантай өрсөлддөг үү? гэж асуухад мөн л
– Үгүй …
– Тэр таны нөхөртэй явалдаж, унтаж хэвтдэг юм уу?
– Үгүй ээ…
– Тэр танд мөнгөний өртэй юмуу?
– Үгүй …
– Тэр таны өмнө ямар нэгэн буруутай юм уу?
– Үгүй ээ…
– Танай хаалганы өмнө бие засчихсан юм уу?
-Үгүй ээ…
Тэр зүгээр л таны та өөрөө зөв гээд бодчихсон, танд өөрт чинь дасал болсон, танд л ойлгомжтой зүйлс л зөв гэж боддог таны гэх ертөнцийг доргиож өөр уур амьсгал оруулсан байна. Тэр таны хийхийг хүссэн ч хийж чадахгүй, бусдаас ичиж эмээдэг зүйлсийг хийж чадаж байгаагаараа таныг тайван бус болгосон байна.
Тэр танд байхгүй өөрийн ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ , өөрийнхөөрөө байгаа байдлаараа таныг “айлгаж”, цочроосон байна шүү дээ гэхэд тэр уйлчихав.
Найзуудаа, би түүнийг уйлуулахыг хүсээгүй ч уйлуулчихсан юм…
Миний зорилго бол бараг хоёр хүний нэгнийх нь толгойд байдаг өөрийнх нь оюун санаанд багтахгүй л бол бүгдийг буруутгаж байдаг тэр үзэл,системийг нь л өөрчлөхөд байсан…
Өөрөөсөө өөр хүмүүсийг тэд зөвхөн өөрийнхөөрөө амьдрах эрхийг өөртөө олгосных нь төлөө, бие эрхтнээ өөрийнхөөрөө байлгасных нь төлөө, өөрийнхөө сонголтыг хийснийх нь төлөө буруутган тэднээс айж, сэжиглэж, үзэн ядах хэрэггүй!!!
ХУВИЙН ЭРХ ЧӨЛӨӨГҮЙ байх үргэлж харгис…
Бусдыг ТЭВЧИХГҮЙ, ТҮРЭМГИЙ зан мөн адил харгис…
Энэ бүгд ёс юм шиг хувийн эрх чөлөөтэй, хэнд ч юуг ч хүчээр тулгадаггүй өөрийнхөөрөө байгаа хүмүүсрүү чиглэсэн байдаг.
Бидэн дундаас хамгийн хувийн эрх чөлөөгүйчүүд л бүгд яаж амьдрах ёстойг “мэдэж” байдаг…
Бүгд ижил, нэг хэвийн…
Ийм байвал илүү амар, тайван байх уу?…
Шивээс, пирсинг -сайн, стандарт үс засалт -муу гэж байгаа юм биш шүү…
Бусдын шивээс г.м олон зүйлс хүчээр тулгаагүй л бол ХЭНД Ч ХАМААГҮЙ, хэний ч сэтгэлийг зовоох ёсгүй. Зөвхөн өөрийнхөө амьдралаар амьдрах ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ байцгаагаарай…
©Лиля Град
Орч. Luvsandorj Tsetsgee.