Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна.
2021 оны 03 дугаар сарын 10-ны 20 цагаас 03 дугаар сарын 11-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Шөнөдөө нийт нутгаар багавтар үүлтэй, өдөртөө нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 20-25 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр 13-18 хэм, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 8-13 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар 4-9 хэм, өдөртөө Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 12-17 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 10-12 хэм, бусад хэсгээр 5-7 хэм хүйтэн, өдөртөө 7-9 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-13 хэм хүйтэн, өдөртөө 7-9 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10метр. Шөнөдөө 14-16 хэм хүйтэн, өдөртөө 5-7 хэм дулаан байна.
2021 оны 03 дугаар сарын 12-ноос 03 дугаар сарын 16-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
13-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 14-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 13-нд Алтайн уулархаг нутгаар, 14-нд ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсэж, хүчтэй шороон шуурга шуурна.
Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна. 14-нд нутгийн баруун хагаст, 15-нд нийт нутгаар хүйтэрнэ.
Цаг уурч орчны шинжилгээний газар