2021-03-09 17:471min00

УОК: Коронавирусийн эсрэг вакцинд нийт 26 мянга гаруй иргэнийг хамруулаад байна

d5aa463b23dc12f90abf3e336da17da2_x3

Өнөөдрөөс Хил хамгаалах, Улаанбаатар цахилгаан түгээх, эрүүл мэндийн салбар, тохижилт үйлчилгээ, цэвэрлэх байгууламж, Дотоод хэргийн их сургууль зэрэг байгууллагын ажилтан, алба хаагчдыг дархлаажуулж эхэллээ. 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс буюу дархлаажуулалт эхэлснээс хойш нийт 26 мянга гаруй иргэнийг хамруулаад байна.

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Дотоод хэргийн их сургуульд очин дархлаажуулалтын явцыг шалгалаа. 1800 ажилтан, сонсогчид урьдчилсан үзлэг, эрүүл мэндийн бүртгэл хийн дархлаажуулж, биеийн байдлыг нь 15-30 минут ажиглаж байна.

Одоогоор вакцины сөрөг урвал үзүүлсэн тохиолдол гараагүй. Гэхдээ тухайн хүний биеийн онцлогоос хамаарч толгой өвдөх, дотор муухайрах, халуурах, вакцин хийлгэсэн газарт бага зэрэг хавдах зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүйг эмч, мэргэжилтнүүд хэллээ.

Дархлаажуулалтын үед аюулгүй байдлыг хангаж, ариутгал, халдваргүйжүүлэлтээ сайн хийхийг Шадар сайд анхаарууллаа. Мөн иргэдэд вакцины талаархи зөвлөмж, мэдээллийг түлхүү өгч байхыг холбогдох албаныханд санууллаа.

Шадар сайдын Ажлын алба

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй