2021-03-09 10:471min00

Баянгол дүүрэг хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс түр хамгаалах байртай боллоо

ddb6d19ff2e2c2dfe599b04cebe05e78_x3

Баянгол дүүрэг олон улсын стандартад нийцсэн “Хүүхэд хамгаалах байр”-ыг байгуулж, нээлтээ хийлээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа цаашдаа “Түр хамгаалах байр” байгуулахаас илүүтэй түр хамгаалах байранд ирдэг хүчирхийллийн хохирогчдын тоог бууруулах, хүчирхийлэлгүй нийгмийг бүтээхэд илүү анхаарч ажиллах нь чухал болохыг онцлов.

“Түр хамгаалах байр” нь гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил хамгаалал эрхийн хүрээнд тухайн орон нутагт судалгаа шинжилгээ хяналт зохицуулалт хийх, гэр бүлийн оролцоог идэвхжүүлэх, соён гэгээрүүлэх, тэдний эрх ашгийг хамгаалах хүрээнд хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор түр хамгаалан байрлуулах үйлчилгээг үзүүлэн тэднийг нөхөн сэргээж, тайвшруулах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх зорилготой юм.

Эх сурвалж: ХНХЯ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй