Өнөөдөр дараах ажилтан алба хаагчдыг коронавирусийн эсрэг вакцинд хамруулна

2021-03-09 09:25
ym

Улаанбаатарын иргэдийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулах ажил өнөөдөр эхэлнэ.

Өнөөдөр 15,800 гаруй иргэнийг вакцинжуулалтад хамруулах бөгөөд дараах байгууллагын ажилтнууд багтаж байна.

Үүнд:

  • Улаанбаатар Цахилгаан түгээх станцын ажилчид,
  • Төрийн үйлчилгээний компанийн ажилчид,
  • Цэвэрлэх байгууламжийн ажилчид,
  • Хил хамгаалах ерөнхий газрын ажилчид,
  • Дотоод хэргийн их сургуулийн алба хаагчид

Манай улс ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн AstraZeneca вакцинаар иргэдээ дархлаажуулж байгаа билээ.

 

Л.Баяр