Жендерийн тэгш бус байдлыг багасгах, эмэгтэй программ хангамжийн инженерүүд бий болгох, хөдөө, орон нутагт амьдардаг охид, бүсгүйчүүдийг чадавхижуулах зорилгын хүрээнд жил бүр 30 охидыг код бичих сургалтад хамруулах хөтөлбөр зарлагдлаа.
Тус хөтөлбөрийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ санаачилсан бөгөөд бүртгэл ирэх тавдугаар сарын 1-нд эхэлнэ.
Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй охидод дараах шаардлага тавигдана.
Үүнд:
-16-20 настай байх
-Алслагдсан нутагт амьдардаг бөгөөд онлайн сургалтад тогтмол хамрагдах боломжгүй
-Зуны амралтынхаа 3 сарыг код бичихэд зарцуулах хүсэлтэй байх
Сургалт зургадугаар сарын 15-наас эхлэхээр төлөвлөгдөж буй бөгөөд хөтөлбөрийн үр дүнд охид өөрсдөө программ бичиж, олон нийтэд танилцуулах юм. Дэлгэрэнгүй мэдээллийг www.girscode.mn болон www.cita.gov.mn сайтаас авах боломжтой.
Б.Эрдэнэ