Манай улс жилд 1.5-.1.8 сая тонн шатахуун ОХУ-аас импортлон авдаг. Газрын тосны үнэ өсч буйтай холбоотойгоор Монгол Улсад нийлүүлэгддэг шатахууны үнэ нэмэгдэх төлөвтэй байна.
Засгийн газрын зүгээс шатахууны үнийн өсөлтийг татварын хөнгөлөлтөөр тогтоон барих аргыг хэрэглэдэг ч эрэлт тасралтгүй нэмэгдэж, үнэ тогтвортой хадгалагдахгүй бол зах зээлийн хуулийг дагахаас өөр сонголт бидэнд байхгүй.
Иймд удахгүй ханшийн өсөлт манай улсад нөлөөлж шатах, тослох материалын үнэ нэмэгдэх нь гарцаагүй. Харин хэдийнээс хэдий хэмжээгээр нэмэгдэх нь одоогоор тодорхой бус байна.
Б.Эрдэнэ