Статистик мэдээллээр, Монгол Улсын хувьд 2019 онд 1.6 сая зорчигч тээвэрлэж байсан бол 2020 онд 440 мянган зорчигч буюу ихэнх нь уул уурхайн салбарынхан байжээ.
Мөн 2019 онд ачаа, шуудан 5.7 мянган тонн байсан бол 2020 оны байдлаар 2.7 мянган тонн буюу 52 хувиар буурчээ. Түүнчлэн нислэгийн тоо 151,772 байсан бол 2020 онд 78,725 болж 48.1 хувиар буурсан. Нийт агаарын тээврийн орлого 2020 онд 140 тэрбум төгрөг буюу 71.9 хувиар өмнөх оноосоо буурсан байна.
Дэлхийн дахины нөхцөл байдлын тухайд, 2019 онд 4.5 тэрбум хүн агаарын тээврээр зорчиж байсан бол 2020 онд 1.8 тэрбум хүн буюу 60 хувиар буурсан. Ачаа, шуудан 63 сая тонн байсан бол 54 сая болж, 13 хувиар буурчээ. Нислэгийн тоо 38.9 сая байсан бол 2020 онд 16.4 сая нислэг болж, нийтдээ 57-60 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Иргэний нисэхийн ерөнхий газрын мэдээллээр хуваарьт нислэг гүйцэтгэгч дотоодын агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагааг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд нүүлгэн шилжүүлэхэд тодорхой санхүүжилт шаардлагатай гэж Ерөнхий сайдыг “Чингис хаан” олон улсын нисэх буудалтай танилцах үеэр албаны хүмүүс хэллээ.
Б.Эрдэнэ