Өнөөдөр үдээс хойш УДЭТ-ын үзвэртэй холбоотой 54 тохиолдол нэмэгдлээ
2021-03-07 21:40

Эрүүл мэндийн яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл “Өнөөдөр үдээс хойш Улсын драмын эрдмийн театрт үзвэр үзсэн хүмүүсээс халдварын 54 тохиолдол бүртгэгдсэн” гэлээ.
Тиймээс гуравдугаар сарын 3, 4, 5, 6-ны өдөр УДЭТ-т “Анна Каренина” жүжиг үзсэн 900 гаруй хүн байгаа аж. Тоглолт үзсэн хүмүүсийг шинжилгээнд хамрагдах шаардлагатайг мэдээллээ.