Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүний тоо 58-аар нэмэгдлээ

2021-03-07 13:37
emneleg

Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 3229  болсноос дотоодын халдварын тоо 2708 боллоо. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 674 хүн эмчлэгдэж байна.

 Биеийн байдлыг үнэлбэл: 

  • Маш хүнд 3
  • Хүнд 2
  • Хүндэвтэр 61
  • Хөнгөн 595 хүн байна.

Сүүлийн 24 цагийн дотор 58 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт батлагдсан тохиолдол 3229 үүнээс эдгэрсэн 2,539 буюу 78,5 хувь байна.

 

Л.Баяр