Узбекстаны Ташкент хотноо Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны энэ оны 2 дахь цуврал тэмцээн болох “Tashkent Grand Slam 2021” Их дуулгын эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдсан Дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг Японы жүдоч Нацүми Цүнодаг ялж алтан медалийн эзэн болов.

М.Уранцэцэг 48 кг-д хэсгийн аваргын төлөө Италийн Франческа Миланиг, хагас шигшээд Сербийн Андре Стоядиновыг ялснаар мөнгөн медалийн болзол ханган аваргын төлөө ийнхүү хүч үзэж баг тамирчдынхаа медалийн салхийг хагалж Ташкентын Их дуулгын аварга боллоо.

Энэ үдэш ОУХМ Л.Сосорбарам эмэгтэйчүүдийн 52 кг-д аваргын алтан медалийн төлөө Японы Юта Абэтэй барилдах бол эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Ё.Басхүү аваргын төлөө БНСУ-ын жүдоч Ан Баултай хүчээ сорих юм байна.

 

Л.Баяр

 

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн