Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан КОВИД-19 цар тахлын эсрэг дархлаажуулалтыг эрчимжүүлэх төлөвлөгөөг танилцуулж байна.
УОК-оос гуравдугаар сарын 15-наас дараах гурван салбарынхныг вакцинжуулалтад хамруулахаар тооцлоо.
-Худалдаа үйлчилгээний байгууллагад ажиллаж байгаа 40 гаруй мянган иргэнийг ирэх долоо хоногоос эхлэн вакцинд хамруулна. Үүнд, томоохон зах худалдааны төвд худалдаа эрхэлж байгаа иргэн, ААН-ийн ажилчдыг вакцинд хамруулахаар тооцсон. Зах худалдааны төвөөр иргэд олноор үйлчлүүлдэг учраас худалдаа эрхлэгчдийг хамруулах нь зүйтэй гэж үзлээ.
-Нийтийн тээврийн салбарт 1000 гаруй автбус иргэдэд үйлчилж байгаа учраас нийтийн тээврийн салбар болон такси үйлчилгээний 7000 гаруй иргэнийг вакцинжуулна.
-Эрсдэлийн үнэлгээг үндэслэн дөрөвдүгээр сарын 1-нээс Улаанбаатар хотод ЕБС-ийн хичээлийг эхлүүлэх бэлтгэлийг хангаж байгаа. Энэ хүрээнд нийслэлийн боловсролын салбарт ажиллаж байгаа 45 мянга, орон нутаг 25 мянган багш, ажилчдыг вакцинжуулалтад хамруулна.
Л.Баяр