“Аав зарна” гэсэн утга бүхий зар гуравдугаар сарын 1-ний өдөр зарын сонинд нийтлэгдсэн нь хууль зөрчсөн үйлдэл тул ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас шалгалт хийж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл уг зартай холбоотойгоор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар иргэдийн гомдлын дагуу хяналт, шалгалт хийжээ.
Улмаар “Аав зарна” зарыг нийтэлсэн “Шуурхай зар” сониныг эрхлэн гаргадаг компани нь Зар сурталчилгааны хуулийг зөрчсөн гэж үзэж, 5,000,000 төгрөгөөр торгосон байна. Мөн тус зарыг санаачилсан, хэвлэн нийтлүүлсэн байгууллагыг үргэлжлүүлэн шалгахаар болжээ.
Л.Баяр