Мартын 8-наар хайртай эмэгтэйчүүддээ баглаа цэцэг баривал коронавирус дамжих магадлал хэр вэ? Маш бага гэж эмч нар үзэж байна.
Анагаахын шинжлэх ухааны доктор, вирус судлаач Анатолий Альтштейний хэлснээр цар тахлын нөхцөлд халдвар тархах нөхцөл хаа сайгүй байдаг ч баглаа цэцгээр дамжин халдвар тархах эрсдэл маш бага гэжээ. Тиймээс эмэгтэйчүүддээ баяраар цэцэг барьж болно гэж үзэж байна. Халдвар судлаач эмч Евгений Тимаков ч мөн цэцгийн дэлгүүрээс халдвар авна гэж айлтгүй гэжээ.
“Цэцгийн дэлгүүрүүд хаалга цонхоо байнга онгойлгодог. Учир нь өрөө нь жижиг учраас агаар сэлгэлт ойр ойрхон хийгддэг гэсэн үг. Тиймээс халдварт өртөнө гэж айх явдалгүй. Гэхдээ хамгаалалтын дэглэмээ баримтлах хэрэгтэй” гэжээ. Түүнчлэн харшил судлаач эмч нар үнэргүй цэцэг сонговол харшилтай хүмүүст илүү аюулгүй гэсэн юм.