Худал мэдээллийн хариу үйлдлийг тодорхойлохдоо зорилгынх нь дагуу ангилж, нийт 10 төрлийн хариу үйлдлийг тодорхойлон, дөрвөн бүлэгт хуваажээ.
Үүнд:
3.1 Худал мэдээллийг ялган таних нь:
а. Мониторинг хийх, баримт нягтлах хариу үйлдэл.
b. Эрэн сурвалжлах хариу үйлдэл.
3.2 Продюсер, түгээгч:
a. Хууль тогтоомж ба хуульчлахын өмнөх байдал, бодлогын хариу үйлдэл.
b. Худал мэдээллийн эсрэг үндэсний болон олон улсын аян
3.3 Үйлдвэрлэл ба түгээлт
a. Дэг сахиулах хариу үйлдэл.
b. Техник, алгоритмын хариу үйлдэл.
c. Эдийн засгийн хариу үйлдэл.
3.4 Худал мэдээлэл зориулагдсан хэрэглэгчдэд дэмжлэг үзүүлэх
a. Ёс зүй, хэм хэмжээний хариу үйлдэл.
b. Соѐн гэгээрүүлэх хариу үйлдэл.
c. Эрх мэдэлжүүлэх, итгэл төрүүлэх хүчин чармайлт
Ингээд “Худал мэдээллийг ялган таних” бүлэгт хамаарах хариу үйлдлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.
КОВИД-19-ийн талаарх худал мэдээллийн агуулгыг үндэслэн хариу үйлдлийн байг тодорхойлно. Үүний тулд мэдээллийн сувгуудад хяналт, шинжилгээ хийх шаардлагатай. Энэ ангилалд багтсан зарим хариу үйлдэл нь баримт нягтлах буюу ихэвчлэн буруу ташааг илчилснээр өрнөдөг. Энэ нь худал, хам сэдэвтэй холбоогүй дүрс эсвэл худал нотолгоог буруу ташаа болохыг нь баталж, олон нийтэд илчлэх үйлдлийг хэлж байгаа юм. Энэ ангилалд хамаарах өөр нэг хариу үйлдэл бол далд, хоорондоо уялдаатай худал мэдээллийн аяныг илрүүлэх явдал юм.
А. Хариу үйлдлийг хянаж, баримтыг нягтлах нь
Хяналт тавих, баримт нягтлах хариу үйлдлийг бие даасан баримт нягтлах байгууллагууд, мэдээллийн байгууллагууд, платформууд, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх хандлагатай байдаг. Эдгээр нь Олон улсын баримт нягтлах сүлжээ (ОУБНС), ДЭМБ, нийгмийн сүлжээний платформууд, төрийн бус байгууллагууд, засгийн газрууд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын зохицуулалт дор 70 гаруй улс орны баримт нягтлах байгууллагыг хамарсан томоохон хүчин чармайлт бүхий хариу үйлдэл юм.
WhatsApp, Facebook, Google болон Twitter компаниуд мөн саяхан баримт нягтлагч болон сэтгүүл зүйн байгууллагуудад хандив өргөж, худал мэдээллийг илрүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлсэн юм. Нийгмийн мэдээллийн сүлжээний мониторинг мөн баримт нягтлах арга нь тасралтгүй өөрчлөгдөх нянтай худал мэдээллийн сэдвүүдийг илрүүлдэг бөгөөд эдгээр нь дисинфодемикийг хянах, ойлгох амин чухал арга хэрэгсэл юм. Жишээлбэл 2020 оны гуравдугаар сараас нэгдүгээр сарын хооронд ОУБНС-нээс КОВИД-19-тэй холбоотой 1500 гаруй цахим худал хуурмаг мэдээллийн баримтыг нягталж илрүүлжээ. Одоогоор энэхүү сүлжээнд 70 гаруй орон өөрсдийн санаачилгаараа нэгдээд байна.
Баримт нягтлах хариу үйлдэл нь зарим талаар программ хангамж, автоматжуулалтын хэрэгсэл ашиглахын зэрэгцээ хэвлэл мэдээлэл, хараат бус байгууллагуудад ажилладаг өндөр түвшинд бэлтгэгдсэн мэргэжилтнүүдийн шүүлтүүрт гол төлөв тулгуурлаж байна. Энэ нь ерөнхийдөө үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө (энэ эрх нь дангаараа зөвхөн үнэн бодит мэдээлэлтэй холбогдохгүй)-ний зөрчил гарах эрсдлийг бууруулдаг. Баримт нягтлах аргыг үзэл бодолд ашигладаггүй, мөн олон янзын үзэл баримтлалуудын эсрэгцлийг ч хийдэггүй.
Харин тодорхой ойлголтын хүрээн дэх баримтуудыг нягталж, тайлбарладаг. Гэсэн хэдий ч энэ ажлын хүндрэлтэй тал нь нүүрний маск иргэдийг сайн хамгаалах эсэх гэх мэт нарийн төвөгтэй аргументыг шалгаж нягталдагт оршино. Учир нь уг аргументыг баримт нягтлагчид “худал” гэсэн тэмдэглэгээ тавьсан. Үүний зэрэгцээ энэ нь цар тахлын эхэн үед бүх нийтээрээ маск зүүж байсан тухай Хонг Конгоос гаргасан баримттай зөрчилдөж байна хэмээн зарим эрдэмтэд маргаан өрнүүлж байна.
Мөн маск зүүх нь аюулгүй байдлын худал мэдрэмж төрүүлэх, хүн хоорондын зай барих гэх мэт бусад арга хэмжээг бууруулах гэсэн айдас бас бий. Маргааны өөр нэг хэмжүүр бол нүүрний маскны талаарх баримт нягтлах оролдлого нь албан ѐсны эх сурвалжид итгэх иргэдийн итгэл буурах, нүүрний маск зүүсэн Ази гаралтай хүмүүс арьс өнгөний үзлийн улмаас халдлагад өртөж болзошгүй.
В. Эрэн сурвалжлах хариу үйлдэл
Эрэн сурвалжлах хариу үйлдэл нь тухайн өгөгдсөн агуулга (дор хаяж хэсэгчлэн) нь худал (баримтаар шалгагдсан) эсэх, найдвартай, үл ялгаварласан (баталгаажилтын тэмдэглэгээтэй) эсэх, мөн дараагийн илрүүлэх (debunking) үйл ажиллагаанд холбогдох эсэхээс хамаарч асуултууд урган гардаг. Эдгээр хариу үйлдэл нь зохион байгуулалттай худал мэдээллийн аяны үүрэг, гол оролцогчид, тархалтын хэр хэмжээ, арга хэлбэр, зарцуулсан хөрөнгө мөнгө, хүй олонд нөлөөлж буй байдал зэргийг гүн гүнзгий ухаж судалдаг.
Цар тахлын үед богино хугацаанд эх сурвалжийг илүү гүнзгий, эрчимтэйгээр судлах шаардлагын улмаас КОВИД-19-ийн талаарх эрэн сурвалжлах хариу үйлдэл нь шууд баримтыг нягтлан, баталгаажуулдаг хүчин чармайлттай харьцуулахад цөөхөн нийтлэгдэж байна. Гэсэн хэдий ч, эрэн сурвалжлах хариу үйлдлийн чиглэлээр мэргэшсэн байгууллагууд эхний эрэн сурвалжлах бүтээлээ нийтэлж эхэллээ.
Үүнд, тухайлбал зарим төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, бодлого боловсруулагчид, хараат бус хэвлэл мэдээлэл, эрдэмтэн судлаачдын хамтарсан эрэн сурвалжилга багтана. Эрэн сурвалжилж буй сэдвүүдийн тоонд КОВИД-19-тэй холбоотой худал мэдээлэл, төрөөс санхүүждэг хэвлэл мэдээллийн өрнүүлж буй аян, хэт даврагчдын хөдөлгөөн, цагаачлалын эсрэг, хэт барууны сүлжээнийхэн багтана.
Эдгээр үйл ажиллагааг нийгмийн сүлжээний компаниудад голлон чиглүүлэх бөгөөд үүнд Твиттер (нээлттэй пост болон шууд мессежийн үйлчилгээ), Фэйсбүүк (профайл, групп, пэйж, мессенжэрийг багтаасан), YouTube (видео болон сэтгэгдлүүд), WhatsApp болон Инстаграм (нээлттэй пост болон хувийн мессеж) багтах ба эдгээр компанийн дисинфодемикийн эсрэг авч буй хүчин чармайлт үүнд үл хамаарна.
Бэлтгэсэн Н.Батаа