Япон Улсын Засгийн газар, “All Life Line Net” ТББ, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн харъяа “Моноцүкүри” төвийн хамтран хэрэгжүүлдэг “Монгол Улсын Ерөнхий боловсролын сургуулийн байгалийн ухааны сургалтын хэрэглэгдэхүүний чанарыг сайжруулах нь” төслийн ажил бол хүүхдийн сонирхолд тулгуурлан физик, байгалийн ухааны стандарт мэдлэгийг олгоход чиглэжээ.
Сурагчдын онолын мэдлэгийг бататгах, тэдний сонирхлыг татах физикийн хичээлийн цахилгаан электроник, механикийн лаборатори туршилтад ашиглагдах 13 нэр төрлийн багаж, төхөөрөмжийг зохион бүтээжээ.
Нийслэл, орон нутгийн сургуулиудад нийлүүлэхийн зэрэгцээ багш нарт сургалт явуулсан байна. Цаашид хими, биологийн хичээлүүдийн багаж тоног төхөөрөмжийг сайжруулахаар ажиллаж байгаа гэнэ.
Орчин үеэ дагаж байна гээд айпод, гар утас, компьютерийн хэрэглээг хэт шүтэх, цахим гэж туйлшрах нь ирээдүйд сайн үр дүн авчрахгүй. Харин ч мини туршилт, лабораторийн хичээлүүд ач холбогдол өндөр гэдгийг харуулжээ.
Өндөр хөгжилтэй Япон Улсын сургалтын чанарын салшгүй хэсэг гэдгийг ч харуулж байна. Аль болох энгийн, хялбар, ойлгомжтой. Дараагийн алхам хүүхэд бүрт би өөрөө чадна гэдэг итгэл төрнө” гэж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудаснаа бичсэн байна.
Л.Баяр