Засгийн газар долоо хоног бүрийн Лхагва гаригт хуралддаг уламжлалттай. Тэгвэл өнөөдөр хуваарийн дагуу Засгийн газар ээлжит хуралдаанаа 08.00 цагт хийх бөгөөд 27 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
- Коронавирусийн цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ (Вакцины татан авалт, вакцинд хамрагдалтын явц болон бусад асуудал)
- Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө батлах тухай,
- Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийн хэрэгжилтийн явцын талаар,
- Шатахууны хангамж, үнэ,
- Агаарын тээврийг либералчлах асуудлаар,
- Улаанбаатар хотын цахилгаан дулааны 5 дахь эх үүсвэр,
- Шинжлэх ухаан, технологи, инновацийн төвийн кластерын тухай зэрэг асуудалтай танилцахаар төлөвлөөд байна.
Л.Баяр