КОВИД-19-тэй холбоотой худал мэдээллийг ухаж ойлгох нь судалгаанд худал мэдээллийн цар тахлын өнөөгийн байдалтай холбоотой есөн гол сэдвийг тодорхойлов. Эдгээр сэдэв нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, гадаад хүмүүсийг үзэн ядах үзлийг авч үзнэ.
- КОВИД-19 буюу коронавирусийн үүсэл, тархалт
Судлаачдын анхны тодорхойлсноор шинэ төрлийн коронавирус нь Хятадын Ухань хот дахь мах, махан бүтээгдэхүүний захаас анх илэрсэн гэх бөгөөд учир шалтгаан, бусад хүчин зүйлийг буруутгах хуйвалдааны онол.
- Худал төөрөгдүүлсэн тоо баримт
Өвчний тохиолдол, нас баралтын тоо баримтыг байнга холбон мэдээлэх.
- Эдийн засагт үзүүлэх үр нөлөө
Үүнд цар тахлын үеийн эдийн засаг болон эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөний талаар худал мэдээлэл тараах, нийгмийн тусгаарлалт нь эдийн засгийн үндэслэлгүй юм гэсэн санаа, тэр ч байтугай КОВИД-19 нь ажлын байр бий болгож байна гэсэн агуулга.
- Олны итгэл хүлээсэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын нэр хүндэд халдах, гутаан доромжлох
Энэ нь ихэвчлэн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслийг худал мэдээлэл түгээж байна хэмээн буруутгасан улс төрийн зорилго бүхий худал мэдээлэл түгээх
- Өвчний шинж тэмдэг, оношилгоо, эмчилгээ
Энэ сэдэв нь дархлаа, урьдчилан сэргийлэлт, эмчилгээний талаар хор хөнөөлтэй худал мэдээллийг агуулдаг. Жишээ нь, үнээний шээс эсвэл давстай халуун усаар хоолойгоо зайлах буюу уух нь халдвар уушгинд нэвтрэхээс сэргийлнэ гэх мэт тоо тоймшгүй бичвэр үүнд багтана. Эдгээр нь шинжлэх ухааны үндэслэлгүй юм.
- Нийгэм, эрүүл мэндэд үзүүлэх үр нөлөө
Энэ сэдэвт дисинфодемикээс үүдсэн худалдан авалт хийх, сандралд оруулах, хөл хорионы талаарх худал мэдээллээс өгсүүлээд Венецийн сувагт далайн гахай үзэгдлээ зэрэг худал мэдээлэл багтана.
- Улс төржүүлэлт, улс төрийн ашиг хонжоо
Нэг талыг барьсан, хэт өрөөсгөл, эерэг өнгө аяст хувиргасан мэдээллийг тодорхой эрх мэдэлтнүүдэд тааламжтай бус мэдээ баримтын ач холбогдлыг үгүйсгэх зорилгоор түгээх. Мөн КОВИД19-ийг энгийн ханиадтай адилтгах, цар тахлын үргэлжлэх хугацааг үндэслэлгүйгээр тогтоох, эмнэлгийн шинжилгээ, тоног төхөөрөмжийн боломж бололцооны талаарх төөрөгдүүлсэн мэдээллийг улс төрийн ашиг хонжоо олох зорилгоор түгээдэг.
- Луйврын шинжтэй санхүүгийн ашиг хонжоонд хөтлөгдсөн агуулга
Үүнд хүмүүсийн хувийн өгөгдөл мэдээллийг хулгайлах зорилготой луйвар орно.
- Оддын тухай худал мэдээлэл
Үүнд нэр алдартай хүмүүсийг КОВИД-19-ээр өвчилсөн хэмээх худал түүхүүд багтана.