ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хүргэлээ. Хэвлэлийн бага хурлын дараа ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.Нарангэрэл энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Вакцинжуулалтын явц хэдэн хувьтай үргэлжилж байна вэ. Иргэд сайн дураараа төлбөртэй вакцинд хамрагдаж болох уу?
-Вакцинжуулалт өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн. Дархлаажуулалтыг бид эрэмбэлэн ангилж, зорилтот бүлгийн хүн амд хийж байгаа бөгөөд 12 гаруй хувьтай явж байна. Монгол улсын дархлаажуулалтын хуулиар сайн дурын дархлаажуулалт төлбөртэй хийгдэж болно гэсэн заалт байдаг. Тэгэхээр хувийн байгууллагууд вакцин оруулж ирэхдээ Эрүүл мэндийн болон Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиудад заасны дагуу үйл ажиллагаагаа явуулж болно. Үүнд ЭМЯ, эрүүл мэндийн байгууллагууд хамтран ажиллахад бэлэн байна. Иргэд сайн дураар төлбөртэй дархлаажуулалтад хамрагдаж болно.
Л.Баяр