2021-02-27 12:261min00

Дуучин Леди Гага нохдыг нь олж өгсөн хүнд хагас сая долларын шагнал олгоно гэв

d85320e7d3ba1edddbec76326ad36a3f

Америкийн дуучин Леди Гага хэдхэн хоногийн өмнө хулгайлагдсан нохдыг нь олж өгсөн хүнд хагас сая доллараар шагнана гэж амлалаа.

“Миний хайртай ноход болох Кожи, Густав нарыг хоёр хоногийн өмнө Холливудаас хулгайлчихлаа. Зүрх сэтгэл минь өвдөж, миний гэр бүл сайн санааны үрээр дахин нэгдээсэй гэж залбирч байна. Би тэднийг аюулгүйгээр авчирсан хүнд 500 мянган доллар өгнө” гэж дуучин Twitter-тээ жиргэжээ. Түүнчлэн мэдээлэл илгээх боломжтой и-мэйл хаягаа өгсөн байна.

Амьтдыг хулгайлах үеэр шархадсан туслах Райан Фишертээ хайртайгаа уламжлаад, Фишерийг өөрийнхөө амь насанд эрсдэл учруулсан, баатар гэжээ.

Энэ сарын 24-нд үл таних этгээдүүд Америкийн дуучин Леди Гагагийн нохойг салхилуулагч 30 настай Райан Фишерийн цээж рүү 4 удаа буудсан байна. Дуучны туслах нохдыг салхилуулж байхад хар арьстай хоёр эр халдаж, 2 бульдог нохойг нь булаан авчээ. Тэд гэмт хэргийн газраас зугтсан аж.

Франц бульдог бол нэлээд түгээмэл бөгөөд үнэтэй үүлдэрт тооцогддог. Нэг ийм нохой 1,5-3 мянган долларын үнэтэй. Харин сайн удамтай нохой 10 мянган долларт ч хүрдэг байна.

Эх сурвалж: lenta.ru

Орчуулсан Э.Март

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй