Гадаад харилцааны яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр гадны оронд гацсан иргэдийг татан авах ажил, нислэгийн тийзийн үнийн хөнгөлөлт, вакцин татан авах гэх мэт цаг үеийн асуудлуудыг мэлээллээ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: “Хилийн чанадаас эх орондоо ирэх хүсэлтэй 9411 иргэн байна. Эх орондоо ирсэн иргэдийн тусгаарлах хугацааг багасгах, нислэгийн тийзийн үнийг бууруулах зэрэг саналыг УОК-т танилцуулж тодорхой үр дүнд хүрсэн.
Тухайлбал, тусгаарлах хугацааг бага болгосноор сард 8-13 нислэг үйлдэж, нэг сард 2000 гаруй иргэнийг эх оронд нь авчрах боломжтой болж байна. Өнөөдрийн байдлаар агаараар 22677, автозамаар 6710 иргэн эх орондоо ирээд байна. Улс орны хамтын ажиллагааны үр дүнд эх орондоо ирж буй 943 иргэнд 3.4 тэрбум төгрөгийн тусламж үзүүлсэн” гэлээ.
Б.Эрдэнэ