Нийслэлийн хэмжээнд “Ковид-19”-ийн эсрэг дархлаажуулалтыг нийт 39 цэгт хийж байна. Дээрх вакциныг хийлгэсэн иргэд вакцин хийлгэсэн биеийн хэсгийг маажиж хөндөхгүй, хоёр хоног усанд орохгүй, дулаан хувцаслах, архи тамхи хэрэглэхгүй байх ёстой гэнэ.
“Ковид”-19-ийн эсрэг дархлаажуулалт хийх цэгүүдийн байршил:
Багануур дүүрэг ЭМТ-ийн PCR лабораторийн өрөө, Биваагарьд ӨЭМТ, Ач элбэрэл ӨЭМТ
Багахангай дүүрэг ЭМТ-ийн нэгдүгээр давхар
Баянгол дүүрэг Ахмадын эмнэлэг 7,8-р давхарт, Хүүхдийн эмнэлэг
Баянзүрх дүүрэг Улсын Хоёрдугаар төв эмнэлэг ,Цэргийн төв эмнэлэг, Хүүхдийн эмнэлэг, Нэгдсэн эмнэлэг, поликлиник
Налайх дүүрэг ЭМТ-ийн хуучин поликлиникийн байр, Хүүхдийн эмнэлэг
Сонгинохайрхан дүүрэг ЭМТ-ийн дархлаажуулалтын өрөө, 2 салбар амбулатори, 3 салбар амбулатори
Сүхбаатар дүүрэг ЭМТ-ийн дархлаажуулалтын өрөө, Нийслэлийн түргэн тусламжийн төв
Хан-Уул дүүрэг ЭМТ, ЭХЭМҮТ, Яармагийн салбар
Чингэлтэй дүүрэг ЭМТ-ийн поликлиник, Хүүхдийн амбулатори, ХӨСҮТ, Улсын Хоёрдугаар төв эмнэлэг, Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар
Эрүүл мэндийн яам