ШУА-ийн ээлжит Их чуулганаар ШУА-ийн 2020 оны эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ. Мөн ШУА-ийн шинэ гишүүдийг сонгох сонгууль явагдлаа. ШУА-ийн гишүүн сонгох сонгууль хоёр жилд тутамд нэг удаа зохиогддог бөгөө энэ жил дараах 12 эрдэмтэн нэр дэвшлжээ.
1. Ц.Баатар /эдийн засгийн шинжлэх ухааны доктор/
2. Ц.Батбаяр /түүхийн шинжлэх ухааны доктор/
3. З.Батсүх /мал эмнэлгийн шинжлэх ухааны доктор/
4. Г.Батхүрэл /эдийн засгийн шинжлэх ухааны доктор/
5. Ж.Даваасамбуу /физик-математикийн шинжлэх ухааны доктор
6. Б.Дагвацэрэн /анагаахын шинжлэх ухааны доктор/
7. Ц.Нанзад /техникийн шинжлэх ухааны доктор/
8. С.Нарантуяа /химийн шинжлэх ухааны доктор/
9. Ж.Норовсүрэн /биологийн шинжлэх ухааны доктор/
10. Н.Тогтохбаяр /Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны доктор/
11. Н.Энхболд /биологийн шинжлэх ухааны доктор/
12. Б.Эрдэнэбат /техникийн шинжлэх ухааны доктор/
ШУА-д өдгөө 58 академич хэргэмтэй эрдэмтэн байдаг бөгөөд Их чуулганд 56 академич оролцож санал өглөө ШУА-ийн гишүүн сонгох журмын дагуу нууц санал хураалт явуулж их чуулганд оролцсон гишүүдийн ¾ ба түүнээс дээш гишүүдийн санал авсан нэр дэвшигчийг академийн гишүүнээр сонгодог дүрэмтэй.
Энэ дүрмийн дагуу дээрх 12 эрдэмтнээс Ц.Батбаяр 79.2 хувь, Ж.Даваасамбуу 81.4 хувь, Ц.Нанзад 78.4 хувь, Ж.Норовсүрэн 88.6 хувь, Н.Тогтохбаяр 77.3 хувийн саналаар тус тус сонгогдсон байна
Б.Эрдэнэ