Булган аймгийн ИТХ-ын дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах аймгийн комиссын дарга Д.Эрдэнэбат Дашинчилэн сумын иргэн Р.Норжинцэндэд Монгол Улсын улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн дагуу төрөөс 40,0 сая төгрөг олгосныг гардууллаа.
Норжинцэндийн аав Гочоогийн Рагчаа 1938 онд хилс хэрэгт хэлмэгдэж, 10 жилийн хорих ялаар шийтгүүлжээ. Түүнийг Улсын Дээд шүүхийн 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн магадлалаар цагаатгасан байна.
Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн хэлмэгдэгч Г.Рагчаагийн охин Норжинцэндэд нөхөх олговор олгохоор шийдвэрлэсэн юм.
Булган аймаг : МОНЦАМЭ