Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн мэдээллийг ХӨСҮТ-ээс танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Улсын хэмжээнд өчигдөр 16,777 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 46 хүнд халдвар илэрсэн.
“Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд нэг хүний шилжилгээнд халдвар шинээр илэрсэн бол уг арга хэмжээний хүрээнд батлагдсан тохиолдлуудын хавьтал 21 хүнээс халдвар илэрсэн. Бусад тохиолдол нь ажиглан тусгаарлах байранд болон гэрээр тусгаарлагдаж байгаа халдварын батлагдсан тохиолдлуудын хавьтал болсон хүмүүсийн анхны, давтан шинжилгээгээр илэрлээ.
Халдварын нийт тохиолдлын тоо 2,801 бүртгэгдсэнээс 2,097 нь эдгэрээд байгаа бөгөөд өчигдөр гэхэд 27 хүнд эдгэрч, дараагийн хяналтад шилжсэн.
Шинээр үүссэн том голомт байхгүй боловч гэр бүлийн хүрээнд илэрсэн халдварууд бүртгэгдсээр байна.
Халдварын батлагдсан тохиолдлын тоо тууштай буурахгүй, цаашдаа үргэлжлэх хандлагатай байгаа учраас хүн бүр халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөх хэрэгтэй байна” гэлээ.
Одоогоор 689 хүн эмчлэгдэж буй бөгөөд биеийн байдлаар нь ангилбал:
Маш хүнд 1,
хүнд 7,
хүндэвтэр 62,
хөнгөн 619 хүн байгаа аж.
Дотоодын 2,286 халдварыг танилцуулбал /2021.02.25/
Улаанбаатар хотод-1,960 /сүүлийн хоногт 46 тохиолдол нэмэгдэв/
Орхонд-25
Архангайд-3
Сэлэнгэд-217
Дархан-Уулд-45
Говьсүмбэр-4
Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
Н.Батаа