. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1437, хулгайтай холбоотой 12, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 156, гэмт хэргийн шинжтэй 54 мэдээлэл ирсэн байна.
Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 64, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 119, хүний биед халдсан 48, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 73, эрүүлжүүлэх байранд хоносон 233, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 100 тохиолдол гарчээ.
Хөл хорио суларч, ААН, байгууллага үйл ажиллагаагаа эхлүүлж, иргэдийн хөл хөдөлгөөн ихэж байна. Хөл хөдөлгөөн ихэссэнээр архидан согтуурсан, гэмт хэрэг зөрчил мөн дагаад ихэсдэг. Удаан уулзаагүй хамт олон найз нөхөд нэг дор олуулаа цуглаж, айл өрхүүдээр золголт хийгээд явах зэрэг асуудлууд гарч болзошгүй тул иргэд дор бүрнээ халдвар хамгааллын дэглэмээ сайтар барьж, гаргасан дүрэм журмыг сайн мөрдөж, халдвар бүрэн хумигдаагүй цагт хариуцлагатай байхыг анхааруулж байна.
Цагдаагийн ерөнхий газар