Хар-Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаанаас зөрчил гарч болзошгүй цэгүүдэд хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар Чандмань сумын нутаг Цахиуртайн хоолойн Дээд дөр гэх газарт хууль бусаар загас агнах зорилгоор тавьсан эзэнгүй, загасны зургаан торыг илрүүлэн татаж, 109 Алтайн сугас, дөрвөн Монгол хадран, нийт 113 загасыг нууранд нь буцаан тавьсан байна.
Эх сурвалж: БОАЖЯ