Монголын Хөрөнгийн биржид энгийн арилжаагаар 42 ХК-ийн 1,100,517,318.51 төгрөгийн үнийн дүн бүхий 4.4 сая хувьцаа арилжив. Үүнээс 15 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 24 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байв.
Энэ өдөр “Ард санхүүгийн нэгдэл” (AARD+14.92%) болон “ЛэндМН ББСБ” ХК (LEND+12.98%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Дархан нэхий” (NEH-8.68%) болон “Мерекс” ХК (MRX-8.33%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай ХОС-ийн 296,682 ширхэг нэгж эрхийг нийт 48,770,796 төгрөгөөр арилжигдсан байна. Мөн өдөр хөрөнгөөр баталгаажсан 17 үнэт цаасыг 6.7 сая төгрөгөөр, мөн компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 185 үнэт цаасыг 18.9 сая төгрөгөөр тус тус арилжсан байна.
ТOP-20 индекс 5.6 хувиар өсөж, 32477.79 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,532,889,845,343.64 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
Монголын Хөрөнгийн бирж