Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Бүжье Бүжье” бүжгийн уралдаан зарлагдлаа.

Бүжгийн уралдаан:
5-10 нас Танилцах бүжгийн хичээл – shorturl.at/dekG8
11-15 нас Монгол бүжгийн хичээл – shorturl.at/qILT8

ЗОРИЛГО: Бүжгээр дамжуулан хүүхдийг хөгжүүлэх, хөдөлгөөний дутагдалд орохоос урьдчилан сэргийлэх, нас сэтгэхүйн онцлогт тохирсон бүжгийг мэргэжлийн багшаар заалгаж цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд туслах зорилготой.
Уралдаан нь 2 насны ангиллаар зохион байгуулагдана.

Үүнд:
– 5-10 нас Танилцах бүжиг 💃🕺
– 11-16 нас Монгол бүжиг💃🕺

Уралдаанд оролцохдоо:
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын цахим хуудаст байршуулсан өөрийн насны ангилалд тохирсон бүжгийн хичээлийг үзэж сураад бичлэгээ бидэнд илгээнэ.

Уралдааны материалыг
Bujiy.niislelhuuhed@gmail.com хаягаар 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 03 дугаар сарын 12-ны өдрийн хооронд хүлээн авна.

Шагналын сан /5-10 нас/
1-р байр Өргөмжлөл BreakHouse тоглоомын дэлгүүрээс 200.000 төгрөгийн худалдан авалт хийх эрхийн бичиг
2-р байр Өргөмжлөл BreakHouse тоглоомын дэлгүүрээс 150.000 төгрөгийн худалдан авалт хийх эрхийн бичиг
3-р байр Өргөмжлөл BreakHouse тоглоомын дэлгүүрээс 100.000 төгрөгийн худалдан авалт хийх эрхийн бичиг

Шагналын сан /11-16 нас/
1-р байр Өргөмжлөл Internom номын дэлгүүрээс 200.000 төгрөгийн худалдан авалт хийх эрхийн бичиг
2-р байр Өргөмжлөл Internom номын дэлгүүрээс 150.000 төгрөгийн худалдан авалт хийх эрхийн бичиг
3-р байр Өргөмжлөл Internom номын дэлгүүрээс 100.000 төгрөгийн худалдан авалт хийх эрхийн бичиг
Та бүхэн идэвхтэй оролцоорой .

 

Эх сурвалж: НГБХЗГ

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн