Азербайжаны Засгийн газартай Агаарын харилцаа, Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, Мал эмнэлгийн салбарт хамтран ажиллана. Монгол Улсын Гадаад харилцааны яам, Азербайжан Улсын Гадаад хэргийн яамны улс төрийн анхдугаар зөвлөлдөх уулзалт энэ сарын 23-нд цахимаар болж дараах сэдвийг хэлэлцлээ.
- Монгол, Азербайжаны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг харилцан сонирхсон бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх
- Хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг сэргээн идэвхжүүлэх, хөдөө аж ахуй, эрчим хүч, аялал жуулчлал, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцлоо.
- Монгол, Азербайжаны Засгийн газар хооронд байгуулахаар төлөвлөж буй Агаарын харилцааны хэлэлцээр, Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, Мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр зэрэг баримт бичгийг ойрын хугацаанд байгуулах
- Хоёр тал ГХЯ-д хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтыг цаашид тогтмол зохион байгуулах, эдийн засгийн хамтын ажиллагааны яриа хэлцээний механизмыг байгуулах, парламент хоорондын харилцааг идэвхжүүлэхээр санал нэгдлээ гэж ГХЯ-наас мэдээллээ.