ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.Нарангэрэл коронавирусийн вакцинжуулалтын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Коронавирусийн эсрэг вакциныг дэлхий дахинд хийж эхлээд хоёр сар гаруй хугацаа болж байна. Энэ хугацаанд дэлхийн 95 улсын 213 сая хүн вакцин хийлгэсэн байна. Коронавирусийн вакцины гол зорилго бол халдвараас сэргийлэх, тархалт, эндэгдлийг бууруулах зорилготой. Гурван улсад коронавирусийн эсрэг вакцинжуулалт сайн хийгдэж байна. Израиль улс хүн амынхаа 70-80 хувь, АНУ 50-60, Их Британи улс дархлаажуулалт сайн хийж байна. Эдгээр улсуудад өвчлөлийн тоо буурч, хүндэрч эмнэлэгт ирэх өвчтөний тоо багасч байна. ДЭМБ-ын сүүлийн үеийн мэдээллээр дэлхий дахинд коронавирусийн тархалт 22-25 буурсан байна.
Манай улс өчигдрөөс Энэтхэгт үйлдвэрлэсэн АстраЗенека вакцин хийж эхэлсэн. Ковид-19-ийн дархлаа тогтоох зорилготойгоор 18-аас дээш насны бүх хүнд хийж болно. Нэг хүнд 0.5 мм-ээр гарын шуунд тарьж байгаа. Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, тэр дундаа коронавирусийн халдвар авсан хүмүүстэй ажиллаж байгаа эмч, ажилтнуудыг тэргүүн ээлжинд вакцинд хамруулж байна. Хоёрт, дүүрэг, өрхийн эмч нарт хийж байна. Энэ хүмүүст дархлаа тогтвол цаашдаа үйлчлүүлэхээр ирэх хүмүүстээ халдвар тараахгүй” гэлээ.
Л.Баяр