vaccines

ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.Нарангэрэл коронавирусийн вакцинжуулалтын талаар танилцууллаа.

Тэрбээр “Вакцин хийлгэхийн өмнө иргэд эмчийн үзлэгт орж, 30 минут ажиглалтад байна. Вакцин хийлгэсний дараа дулаан хувцаслах, сүүлийн нэг сарын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгээгүй, халдвар хамгааллын дэглэм баримтлах хэрэгтэй. Вакцин үйлдвэрлэгчийнхээ гаргасан зааврын дагуу эсрэг заалттай хүмүүс гэж байдаг.

Үүнд:

1. Тухайн вакцины найрлагад орсон зүйлээс харшилтай

2. Харшилтай, тэр дундаа эм, антибиотикт харшилтай

3. Өмнө нь хийлгэж байсан вакцинаас хүчтэй шоконд орсон өгүүлэмжтэй

4. Сүүлийн нэг жилийн хугацаанд таталт өгч байсан

5. Вакцин хийлгэх үедээ 38-аас дээш халуурсан, ханиад хүрсэн

6. Дархлалын эмгэгтэй

7. Гормон эмчилгээ болон дархлаа дарангуйлах эмчилгээ хийлгэж байгаа

8. Жирэмсэн эмэгтэй

Вакцин хийлгэсний дараа анхаарах зүйл байна. Вакцин хийсэн газарт хүрэхгүй, маажихгүй, хоёр хоног ус хүргэхгүй, согтууруулах ундаа, мансуурах төрлийн эм бэлдмэл хэрэглэхгүй, дулаан хувцаслах хэрэгтэй. Ажлын ачааллаа тэнцвэржүүлж, хэт ядрахгүй, дархлаагаа сэргээж, амрах хэрэгтэй гэсэн зөвлөмж байгаа” гэлээ.

 

Л.Баяр

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн